"Сайншанд-Инфо" сүлжээ

Сайншанд хотод өрнөж буй үйл явдлуудыг нэг дороос...

"Алхаарай бяцхан Содоо алхаарай" сэтгэлийн дэм хандивын тоглолт

2012-01-27 21:46:50

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : Цогт | Уншсан (8) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Дорноговийн залуус Фэйсбүүкт тун удахгүй 1000-уулаа болно.

2012-01-23 18:42:47

Дорноговийн залуус Фэйсбүүкт тун удахгүй 1000-уулаа болно.

Фэйсбүүк дэх Дорноговь аймгийн бүлэг 2011 оны 7-р сард албан ёсоор нээгдсэн бөгөөд одоо байдлаар 976 гишүүнтэй болоод байна. Удахгүй 1000 гишүүнтэй томхон бүлгийн нэг болох юм.

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : Цогт | Уншсан (27) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

"Монгол тэмээ-2012" наадам Сайншанд хотноо болно

2012-01-21 19:39:12

"Монгол тэмээ-2012" наадам Сайншанд хотноо болно

Дорноговьчууд их говийнхоо ард түмний бахархал амьжиргаа аж ахуйнх нь ганц түшиг болсон тэмээгээ дээдлэн их удмын санг нь залгамжлуулах, өсгөх үүднээс 2 жилд нэг удаа "Тэмээний баяр"-ыг уламжлал болгон зохион явуулдаг билээ.

Энэ жил тус арга хэмжээг 2012 оны 2 дугаар сарын 10-12 ны өдрүүдэд Сайншанд хотноо зохион байгуулахаар болсон байна. Тус наадмын үеэр Тэмээн Поло тэмцээн, Хурдан тэмээ, Шилмэл Ингэ буур, Буухиа тэмцээн, Сайхан хос шалгаруулах уралдаан гээд олны нүд хужирлах олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : Цогт | Уншсан (11) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

“Мон-Үндэс 44” хөтөлбөрийн Дорноговь аймаг дахь 28-р салбар “Оны шилдэг салбар”-аар шалгарлаа.

2012-01-16 15:29:31

“Мон-Үндэс 44” хөтөлбөрийн Дорноговь аймаг дахь 28-р салбар “Оны шилдэг салбар”-аар шалгарлаа.

 

2009 оны 9-р сараас хэрэгжүүлж эхэлсэн “Мон-Үндэс” хөтөлбөрийг санаачлагч “Бат боломж” ХХК 2008 онд байгуулагдсан, гадаад, дотоод худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Хөтөлбөрийн хүрээнд 2010 онд “Монголын Өрх Гэрийн Үйлдвэрлэл Эрхлэгчдийг Дэмжих Холбоо” ТББ-ыг байгуулан дэмжиж, ажиллаж байна. Хөтөлбөрийн зорилго нь төр засгийн бодлого шийдвэрт нийцсэн, Монголын нийт ард иргэдийг бүхэлд нь хамарсан өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа бөгөөд үндэсний хэмжээний хөтөлбөр болон хэрэгжиж байна.

 

Хөтөлбөрийн хүрээнд дүүрэг орон нутагт 33 албан ёсны 30 салбар, БНХалимаг улсад 1 салбар байгуулагдаад байна. Хөтөлбөрт хамрагдсан нийт гишүүдийн тоо 5500-д хүрээд байна. Энэ хугацаанд өрхийн үйлдвэрлэгчдийн болоод жижиг дунд үйлдвэрлэгчдийн бараа борлуулалт 17 сая төгрөгт хүрсэн байна. Уг хөтөлбөр цар хүрээгээ өргөжүүлэн өрх гэрээр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалт өсч, тоо чанар өсөхийн хэрээр өрхийн үйлдвэрлэлээс жижиг дунд үйлдвэрлэлд шилжих дэвшил гарах нь дамжиггүй юм.

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : Цогт | Уншсан (20) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

"Аймгийн хөгжлийн бодлогод иргэдийн оролцоо" шилдэг илтгэлийн уралдаан зарлаж байна.

2012-01-13 18:55:31

Дорноговь аймгийн "Манлайлагч иргэд" ТББ-аас "Аймгийн хөгжлийн бодлогод иргэдийн оролцоо" шилдэг илтгэлийн уралдаан зарлаж байна. Уралдааны зорилго нь аймгийн хөгжилд тулгарч буй саад бэрхшээлийг хамтын хүчээр илрүүлэх, мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломж гарцыг эрж хайх, сонгуульд өрсөлдөх аймгийн удирдлагууд болон намууд, шат шатны дэвшигч нарын мөрийн хөтөлбөрт иргэдийн санал, санаачилгыг тусгуулах болно.

Илтгэлд тавигдах шаардлага:

1.Илтгэлийг багаар болон бие даан бэлтгэн оролцож болно

2.Илтгэл тавих хугацаа 15-20 минут байна.

3.Уралдаанд оролцох хүсэлтэй иргэний илтгэлийг бүрэн эхээр нь цаасаар үлдээх.

Илтгэлийн уралдаанд оролцох иргэд 2012 оны 04 дүгээр сарын 10~12-ны өдрүүдэд “Манлайлагч иргэд” ТББ-д албан ёсоор ирж бүртгүүлнэ.

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : Цогт | Уншсан (25) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Сайншандад дүүжин гүүр баригдаж байна.

2012-01-01 19:04:19

Дорноговь аймаг 2011 онд байгуулагдсаны 80 жилийн ойгоо угтан, 80 бүтээлч ажил хийхээр төлөвлөсний нэг нь аймгийн төв Сайншанд хотын 4-р багийн нутаг дэвсгэрт буюу Танктай овоон дээр "Дорноговь-80" цогцолборыг барьж байгуулахаар болсон билээ. Энэ цогцолборын хүрээнд ангалыг холбон Дүүжин гүүр хийж, баруун талд нь иргэд чөлөөт цагаа өнгөрөөх талбай, усан оргилуур, сүүдрэвч, зэргийг хийх бол, зүүн талд нь Жуулчдад зориулсан зочид буудал, үйлчилгээний төвүүдийг барихаар төлөвлөсөн байна. Үүнийг иргэд их баяртайгаар хүлээн авч байгаа юм. Сүүлийн үед Дорноговь аймгийн хувьд Хүүхдийн ордноо сэргээн засварласан, Өв Соёл ёслол хүндэтгэлийн өргөө зэрэг бүтээн байгуулалтууд их хийгдэж байгаа бөгөөд хамгийн том бүтээн байгуулалт нь "Дорноговь-80" цогцолбор билээ. 

Эх сурвалж: Цогтоо www.dornogobi.com

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : Цогт | Уншсан (89) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ НЬ ДОРНОГОВЬ АЙМАГТ 2 ДАХЬ САЛБАРАА НЭЭЛЭЭ

2011-12-29 18:40:00

2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр МҮХАҮТ-аас Дорноговь аймагт 2 дахь салбараа нээхээр тус танхимын ерөнхий менежер, салбар танхимыг хариуцсан мэргэжилтэн, хуулийн зөвлөх гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирж аймгийн бизнес эрхлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулж бизнес эрхлэгчдээс салбар танхимынхаа тэргүүлэгчид, дарга, ерөнхийлөгчийг сонгон дүрмээ баталлаа.
МҮХАҮТанхимын гол зорилт нь улс орны эдийн засгийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудаас гадаад, дотоодын байгууллагатай худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, өөрийн орны бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх явдал юм.

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : Цогт | Уншсан (32) | Дэлгэрэнгүй

Жи Мобайлын шинэ салбар Дорноговь аймагт нээгдлээ

2011-12-19 13:42:35

Жи Мобайлын шинэ салбар Дорноговь аймагт нээгдлээ

Үүрэн холбооны үндэсний оператор Жи Мобайл корпораци 2011 оны 12-р сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотноо шинэхэн салбараа нээлээ.

 

Тус салбараас та бүхэн гар утас худалдан авах, интернэт модемын худалдаа, сүлжээ идэвхжүүлэгч антен, гар утасны бүх төрлийн сэлбэг, засвар үйлчилгээг авах боломжтой юм. Мөн гэрээт борлуулагчидтай хамтран ажиллана. Албан байгууллага, хувь хүмүүс тус салбараар үйлчлүүлээрэй.

Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе.

Хаяг: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р баг, Люкс зочид буудлын 1-р давхар
Утас: 9909-3082, 9983-5921 И-мэйл: gmobile.dornogobi@yahoo.com

 Нээлтийн үеэр авсан зургуудыг та бүхэн үзнэ үү.

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : Цогт | Уншсан (26) | Дэлгэрэнгүй

“ЭРҮҮЛ ГОВЬ” Говийн аймгийн нэгдсэн шинэ жилийн арга хэмжээ болно.

2011-12-14 11:31:34

ЭРҮҮЛ ГОВЬ” Говийн аймгийн нэгдсэн шинэ жилийн арга хэмжээ болно.

Уг арга хэмжээнд Дорноговь, Өмнөговь, Дундговь гэсэн говийн гурван аймгийн шилдэг оюутан, залуусын нэгдэл оролцож байгаагаараа бусдаас онцгой байгаагийн дээр, дээрх аймгуудын залуусыг "Архигүй байхыг уриалсан" ГОВЬ НУТГИЙН анхны Шинэ жилийн цэнгүүн болох гэж байгааг та бүхэнд дуулгаж байгаадаа баяртай байна.

ХЭЗЭЭ: 2011.12.18-ны 18 цагт   
ХААНА: Улаанбаатар хот, ЗАЙСАН ӨРГӨӨ ЦОГЦОЛБОРТ

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
ГУРВАН ГОВИЙН ХӨГЖИЛ ОЮУТАН,ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
НАРАНЦАЦРАЛТ САН

ХОЛБОО БАРИХ УТАС: 9601-2918, 9911-8166, 9999-4021

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : Цогт | Уншсан (30) | Дэлгэрэнгүй

Инженер техникийн ажилчдыг ажилд бүртгэж байна.

2011-12-13 10:11:37

Инженер техникийн ажилчдыг ажилд бүртгэж байна.

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн “Үйлдвэржилтийг дэмжих” зорилтын хүрээнд аймаг нийслэлийн бүсийн тулгуур төвүүдэд барилгын материалын жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, барилгын материалын үйлдвэр, үйлдвэрлэл, технологийн парк, материалын сорилт шинжилгээнийн иж бүрэн лаборатори байгуулах ажлыг тус албанаас зохион байгуулж эхлээд байна.

 

Иймээс аймаг орон нутгаас эхний ээлжинд лабораторид ажиллах хүсэлтэй инженер техникийн дараах ажилтнуудыг бүртгэж байна.

 


•    Барилгын бүтээц эдлэхүүний технологи
•    Керамик эдлэхүүний технологи
•    Металлургич
•    Холбогч материалын технологи
•    Будгийн технологи
•    Хөрсний инженер
•    Барилгын физикч
•    Хими технологич
•    Барилгын материалын инженер-технологи
Дээрх чиглэлээр ажиллах сонирхолтой иргэдийг бүртгэж байна.

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : Цогт | Уншсан (35) | Дэлгэрэнгүй

"ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2011 ОНЫ ШИЛДЭГ ОЮУТАН”-г шалгаруулна.

2011-12-09 13:03:56

"ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2011 ОНЫ ШИЛДЭГ ОЮУТАН”-г шалгаруулна.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН АНХААРАЛД
Дорноговь аймгийн оюутан залуучуудын холбооноос “ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2011 ОНЫ ШИЛДЭГ ОЮУТАН”-г дараах төрлүүдээр шалгаруулна.

Үүнд:
1.Нийгмийн ухааны салбарын “ШИЛДЭГ ОЮУТАН”
2.Байгалийн ухааны салбарын “ШИЛДЭГ ОЮУТАН”
3.Спортын салбарын “ШИЛДЭГ ОЮУТАН”
4.Урлагийн салбарын “ШИЛДЭГ ОЮУТАН”
5.Техник технологийн салбарын “ШИЛДЭГ ОЮУТАН”      

 

Дэлгэрэнгүйгээр үзнэ үү.

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : Цогт | Уншсан (60) | Дэлгэрэнгүй

"Дорноговийн үдэш" оюутан залуучуудын шинэ жил болно

2011-12-09 12:48:09

"Дорноговийн үдэш" оюутан залуучуудын шинэ жил болно

Дорноговь аймгийн оюутан залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохиодог "Дорноговийн үдэш" оюутан залуучуудын шинэ жилийн үдэшлэг 2011 оны 12 дугаар сарын 21-ний 16 цагаас BRILLIANT Night Club-т болох гэж байна.

Энэхүү арга хэмжээнд нутгийн зон олныхоо төлөөл болсон төрийн түшээд, аймгийн удирдлага, төлөөлөгч, нутаг орныхоо нэр хүндийг өргөж яваа тамирчид, уран бүтээлчид оролцох ба 2011 оны шилдэг оюутнуудаа шалгаруулан урамшуулах юм. Нутгаа гэсэн сэтгэлээр нэгэн дээвэр доор нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөхийг оюутан залуучууд та бүхэндээ уриалж байна. Улаанбаатар хотод өмчийн бүх хэлбэрийн сургуулиудад суралцаж буй Дорноговь аймгийн нийт оюутан залуус та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Tакс: 6000 төгрөг
Дэлгэрэнгүй мэдээллийг 9914-7528, 8894-7528 дугаараас, мөн jamiyanjav_b@yahoo.com и-мэйлээр болон http://dornogobi-students.mn сайтаар аваарай.

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : Цогт | Уншсан (52) | Дэлгэрэнгүй

Дорноговь аймгийн Фэйсбүүкчдийн дунд "Шилдэг лого, эмблем"-ний уралдаан зарлаж байна.

2011-12-08 00:32:49

Олон нийтийн Фэйсбүүк сайт дахь Дорноговь аймгийн бүлгээс "Бүлгийн лого, эмблем" гаргах зорилгоор "Шилдэг лого, эмблем"-ний уралдааныг Дорноговийн нийт Фэйсбүүкчдийн дунд зарлаж байна. Ирсэн бүтээлүүдийг овог нэрийн хамт "Дорноговь аймгийн бүлэг" дээр нийтлэх болно. Шалгарсан 4 бүтээлийг цаашдын зохиох арга хэмжээ, үйл ажиллагааны гол лого болгон хэрэглэх болно.

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : Цогт | Уншсан (55) | Дэлгэрэнгүй

**no title

2011-11-27 18:59:17

Ноён хутагт Данзанравжаагийн музей

Монголын их соён гэгээрүүлэгч, яруу найрагч Говийн догшин ноён хутагт хэмээн алдаршсан Данзанравжаагийн музей 1991 онд Сайншандад байгуулагдсан.
Д.Равжаагийн эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс гадна, түүний 300 гаруй яруу найргийн бүтээл, 100 гаруй урт богинын дуу, гүн ухааны 1 боть зохиол, жүжгийн 10 дэвтэр зохиол, шашны зан үйлийн бүтээлүүд Монгол, Төвд хэл дээр мөн түүний зурсан олон арван зураг байдгийн ихэнх нь тус музейд хадгалагдаж байна.

Академич, ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн агсан “Данзанравжаа бол феодализмын бурангуй бүгчмийн дунд сэрүүн салхийг сэвэлзүүлэгч” гэж дүгнэн хэлсэн байдаг. Д.Равжаа 1856 онд хорлогдож нас баржээ.
Түүнийг нас барсны дараа лам Ш.Балчинчойжоо Д.Равжаагийн шарилыг занданшуулан хатааж, Дингам буюу Гиваадинравжаалин хэмээх цуглуулгын сүмд байрлуулсан бөгөөд Хамарын хийд болон түүний бусад хийдүүдээс Данзанравжаатай холбогдолтой эд өлгийн зүйлсийг цуглуулан авдарлаж, сүмд залжээ. Гэвч өвийн зүйлсийг эзгүйрүүлэн тарааж завших гэсэн шунахай хүмүүсийн санаархлаас болгоомжилж Ш.Балчинчойжоо тангараг өргөн өөрийгөө тахилч хэмээн зарлажээ.

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : Цогт | Уншсан (33) | Дэлгэрэнгүй

Ноён хутагт Д.Данзанравжаа [сургааль татахаар]

2011-11-27 18:57:54

Ноён хутагт Д.Данзанравжаа [сургааль татахаар]

Данзанравжаа харагчин гахай жил буюу 1803 онд Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт үгээгүй ядуу харц Дулдуйтын ганц хүү болон мэндэлжээ. Түүний бага ахуйд ээж нь нас барсан тул эцгээ даган айл хэсч гуйлга гуйн амьдарсаар могой жил буюу 1809 онд Онгийн голын хувилгаан Ишдонийлхүндэвээс сахил хүртэж банди(буддын шашны анхан шатны сахилтан) болжээ.

Багаасаа хурц сэргэлэн нэгэн байсан тул шүлэг дуу зохиох болж, нутгийн олонд хүндлэгдэн улмаар Говийн догшин ноён хутагтын тавдугаар дүрд өргөмжлөгдөж, Лувсанданзанравжаа хэмээн нэрлэгдэх болжээ. Д.Равжаа 1820-иод оноос эхлэн Шарилын уулын гурван хийд, улмаар 1840 оны үед Галбын уулын гурван хийдийг байгуулсан нь тухайн үедээ соёл урлаг, гэгээрлийн төв болж байжээ.

Д.Равжаа зөвхөн Хамарын хийдэд “Намтар дуулах дацан” хэмээх театр, номын сан, хүүхдийн дацан нэртэй урлагийн сургууль, Гиваадин Равжаалин нэртэй үзмэрийн сүм зэргийг байгуулснаас үзвэл ард олныг соён гэгээрүүлэх иргэний шинжтэй байгууллагуудыг байгуулж байсан байна.

Д.Равжаа хүүхдийн дацан хэмээх сургуульдаа эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг эрдэм номд сургаж, үүндээ түшиглэн “Саран хөхөөний намтар” жүжгийнхээ хөрөгчин буюу жүжигчин, хөл гарын дохиоч буюу дуучин, ерөөлч магтаалч, хэл хоолойн дохиоч буюу бүжигчин, жасчин буюу аж ахуй, тайз засалч урлалч үйлч хэмээх мэргэшсэн уран бүтээлчдийг бэлтгэн гаргадаг байжээ.
Хүүхдийн дацанг төгсөгчдөд тусгай тэмдэг дарсан даавуу/гэрчилгээ/ олгодог байсан ажээ

Энэхүү сургуульд үздэг байсан сурах бичгүүд, зураг урлал, хэв дардас тэргүүтэн болон түүний холбогдолтой эд өлгийн зүйлс, гар бичмэлүүд эдүүгээ тус музейд хадгалагдаж байна.

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : Цогт | Уншсан (172) | Дэлгэрэнгүй
 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 >  Last ›