Сайншанд хотын цахим хуудас

Сайншанд хотын цахим хуудсанд тавтай морилно уу! Welcome to Dornogobi's center city Sainshand's blog!

Манай хот

Бичлэгийн тоо : 12 | Дэлгэцэнд : 1-10

Сайншанд хотын түүх

2008-12-20 12:59

Сайншанд хотын түүх

1931 оны 5-р сарын 26-нд аймгийн анхдугаар их хурлыг 23 сумаас сонгогдсон 40 төлөөлөгчтэйгээр “Сайн-Ус” гэдэг газар хуралдуулж, аймаг төвлөрөх газрыг “Далай Сайншанд” хэмээн тогтсон байна. Үүнээс өмнө аймгийн төвийг Олдох, Олон шанд, Хадан хошуу, Сайн ус хэмээх газруудад төвлөрч байсан юм.

Дорноговь аймгийг төвхнүүлэх үүрэг хүлээсэн Засгийн газрын комисс аймгийн төвийг “Сайн ус”-наас “Их дулаан”-д шилжүүлэх санал гаргасан ч төлөөлөгчид удтал хэлэлцээд барилга барих шавар шороо, газрын нөмөр нөөлөг зэрэг олон давуу чанарыг нь харгалзан “Далай Сайншанд”-д төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийтэлсэн : S-boy | Уншсан (371) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Баялагтай балгас Зvvнбаян хєгжил хvснэ

2008-10-02 00:19

Баялагтай балгас Зvvнбаян хєгжил хvснэ
Нийгмийн толь сонины Дорноговь дахь сэтгvvлч Б.Тємєрпvрэв
229/321/
Нийтэлсэн : S-boy | Уншсан (368) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

ЭМШУИС-ийн харьяа Дорноговь аймаг дахь Анагаах Ухааны Коллеж

2008-09-22 21:12


ЭМШУИС-ийн харьяа Дорноговь аймаг дахь Анагаах Ухааны Коллеж

ЭМШУИС-ийн харьяа Дорноговь аймаг дахь  Анагаах Ухааны Коллеж  нь 1962 онд байгуулагдсан Монгол улсын эрүүл мэндийн салбарын ууган сургуулиудын нэг юм.  1992 онд Анагаах Ухааны Коллеж болон өргөжиж  бакалаврын түвшний дээд мэргэжилтэн бэлтгэх болсоор эдүгээ 16 дахь жилдээ ажиллаж байна.
Төр нийгмийн өргөмжлөл шагналууд

Монголын төр олон нийтийн байгууллагуудаас:

  • 1972 онд МХЗЭТХ-ны “Тэргүүний ажилчин залуу” алтан медаль,
  • 1973 онд төр засгийн “Хүндэт  жуух” ,1982 онд “Улсын тэргүүний соёлч сургууль” ,
  • 1985 онд “Гавшгайч хамт олон” ,
  • 1990 онд Улсын Тэргүүний  хөдөлмөрч  сургууль,
  • 2004 онд Дээд боловсролын менежментийн хүрээлэнгийн ТОР  5 буюу  Монголын Шилдэг менежменттэй 5 сургуулийн  нэгээр  шалгарсан.  
  • 2006 оноос  хоёр дахь шатны магадлан итгэмжлэлд орж 10 жилийн хугацаагаар магадлан итгэмжлэгдсэн.
Нийтэлсэн : S-boy | Уншсан (636) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн музей

2008-09-22 20:48
Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн музей

XIX зууны үеийн  Монголын  их соён соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын  урлагийг монголд  үндэслэн байгуулагч, жүжгийн зохиолч найруулагч, Буддийн шашны  нууц  тарнийн их  мастер, говийн ноён  хутагт Д.Равжаагийн музей 1991 онд Сайншандад байгуулагджээ. Д.Равжаа   1803  онд  Говь мэргэн  вангийн  хошуу /одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сум/-ны нутагт  үгээгүй  ядуу ард Дулдуйтын гэрт  төржээ. Түүний  бага ахуйд  ээж  нь нас барж  өнчрөл  хагацлын зовлонг үзсэн хэдий ч  хурц  сэргэлэн нэгэн  тул айлын  найр  наадамд шүлэг дууг шууд  зохион  айлдаж олонд  хүндлэгдэн  улмаар говийн  ноён  хутагтын  тавдугаар дүрд  өргөмжлөгдөж Лувсанданзанравжаа хэмээн нэрлэгдэх болжээ.Д. Равжаа бол үнэхээр авьяас билэгтэй, тал бүрийн өргөн мэдлэг чадвартай  XIX зууны Монголын томоохон сэхээтнүүдийн нэг байсан нь түүний барьж байгуулсан сүм хийдүүд, мөн музейд хадгалагдаж байгаа  уран бүтээл, зурсан зураг, зохиосон дуу, шүлэг, яруу найраг болон бусад эд зүйлээс ажиглагдах бийТэрээр 1820-иод  оноос  эхлэн Хамарын хийд, Чойлонгийн хийд,  Бүрдэний хийд зэргийг  байгуулан, 1840-өөд онд  Улаан сахиусны хийд, Цагаан толгойн хийд, Дэмчигийн хийд, Ловон чимбын агуйн хийд   зэргийг байгуулжээ. Д.Равжаа Хамарын хийдэд “Намтар дуулах дацан” хэмээх театр, номын сан, хүүхдийн дацан нэртэй  урлагийн сургууль, Гиваадин Равжаалин нэртэй үзмэрийн сүм зэргийг байгуулсан нь хожмоо түүний соён гэгээрүүлэх түшиц  газрууд  болжээ.

Нийтэлсэн : **no name | Уншсан (796) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургууль

2008-09-22 20:05
Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургууль
          
Нийтэлсэн : S-boy | Уншсан (704) | Сэтгэгдэл ( 5 ) | Дэлгэрэнгүй

The path to Sainshand

2008-09-20 20:35
Нийтэлсэн : S-boy | Уншсан (338) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Сайншанд хотын танилцуулга

2008-04-15 08:11

 Дорноговь аймгийн төв Сайншанд сум Улаанбаатар хотоос 463 км зайд оршдог. 234,6 мянган га нутаг дэвсгэртэй. 20 гаруй мянган хүн амтай. Засаг захиргааны анхан шатны нэгж 5 багтай, үүнээс Зүүнбаян баг тосгоны статустай ажилладаг.

 Сайншанд хот нь Улаанбадрах, Хөвсгөл, Сайхандулаан, Айраг, Алтанширээ, Өргөн сумдтай хиллэдэг бөгөөд нийт 50 гаруй мянган толгой малтай, 291 малчин өрхтэй, 123 малчин өрх нь нарны болон салхины цахилгаан үүсгэвэртэй, хүн амын 92.0 % нь хотын төвд амьдардаг. Үүнээс орон сууцанд 7О% нь, төвлөрсөн халаалт, усан хангамжтай сууцанд 3О % нь суудаг.
 Тус суманд Анагаах ухааны коллеж, МСҮ-ийн төв, ЕБС /11 жилийн/ 4, цэцэрлэг 10, нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв, өрхийн эмнэлэг З, ЭМТөв /Зүүнбаян/, хувийн хэвшлийн эмнэлэг 9, нийтийн номын сан, ХIХ зууны дорнын их яруу найрагч соён гэгээрүүлэгч Д.Равжаа музей, ОНС музей, Саран хөхөө театр зэрэг боловсрол эрүүл мэнд, соёл урлагийн үйлчилгээний төвүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
Нийтэлсэн : S-boy | Уншсан (427) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

Дорноговь аймгийн төв Сайншанд хотын блогт тавтай морилно уу?

2008-03-17 06:32
Дорноговь аймгийн төв Сайншанд хотын блогт тавтай морилно уу?
Сайн байцгаана уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Дорнын говийн уудамд сүндэрлэн харагдах Сайншанд хот бол Монгол улсын томоохон хотуудын нэг билээ. Сайншанд анх Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байдаг Сайн-Ус гэдэг газар хэдхэн өрхтэйгээр байгуулагдаж байсан гэдэг. Сайншанд гэдэг үгийн утгын тайлбарлавал "Сайн  булаг шандтай газар". Тиймээс тэнд хүн ам бусад говийн бүсээ бодвол арай илүү суурьшсан байдаг. Өдгөө Сайншанд хот маань аялал жуулчлал зонхилсон, орчин үеийн төрхтэй хот болсон байна. Говь 108 суварга, Хүсэл биелүүлдэг Хан Баянзүрх хайрхан уул, Үлэг гүрвэлийн чулуужсан яс, Говийн уудам тал, Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн өлгийн нутаг гэдгээрээ Монголдоо нилээд алдаршаад байгаа хот бол яалт ч үгүй Сайншанд хот юм. Хэрэв та хараахан энэ нутагт хөл тавьж үзээгүй бол нэг ч гэсэн упаа очоод үз. Үнэхээр сайхан нутаг юм байна даа гэх бодол өөрийн эрхгүй санагдах болно. Та очоод үзээрэй.
Та бүхэн манай блогт тавтай морилно уу?
Манай блогийн форум, чатад түр саатан дуртай дуу, клипээ үзэж, хэрэгтэй мэдээлэл зөвлөгөөгөө олж уншаарай.

Блогийн админ Tsoko © 2008 in Sainshand

Нийтэлсэн : S-boy | Уншсан (335) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

Сакура үзэх гэж хүмүүс говийг зорьдог

2008-03-01 08:50

Сакура үзэх гэж хүмүүс говийг зорьдог.

Нийтэлсэн : S-boy | Уншсан (667) | Сэтгэгдэл ( 11 ) | Дэлгэрэнгүй

Дорноговь аймгийн DSB TV телевиз ТВ Чаттай боллоо

2008-02-04 07:47

Сайншанд хотын DSB телевиз ТВ чаттай боллоо

Mobicom    531083
Skytel       155051
Unitel        142222

Нийтэлсэн : S-boy | Уншсан (267) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй
 1 2 >