Хүнсээ зөв сонгон хэрэглэе
Хоолоо сойх нь эрүүл мэндэд тустай
Олон зууныг дамжин хөгжсөн Дорно дахины уламжлалт анагаах ухааныг баримтлагчид, лам нар, иогчид эрүүл байхын тулд өлсөх, бага идэх зарчим баримталсаар өдий хүрсэн билээ. Мөн Америкийн нэрт нийтлэгч Поль С.Брегг эрүүл мэндээ хамгаалах, бие махбодийнхоо байгалийн төрх, боломжийг ашиглах, урт наслах талаар 50 гаруй жил судалгаа хийж, 30 гаруй бүтээл туурвижээ. Бага залуудаа өвчний улмаас байнга эмчийн хяналтанд байсан тэрбээр 1976 оны 12 сард харамсалтайгаар хорвоог орхижээ. Дэлхийн олон орны сая сая уншигчдаа өтлөхгүй, өвдөхгүй байх аргад сургаж, өөрийн биеэр үлгэрлэж, 95 нас сүүдэр зооглосон ч үргэлж залуугаараа, өөдрөг бодолтой, ирээдүйдээ итгэлтэй, эрч хүчтэй, сэргэлэн цовоо, эрүүл саруул байсан түүний үхлийн шалтгаан нь гэнэтийн осол байсан юм.

Төвдийн залуужуулдаг дасгал