Сайншанд-Инфо сүлжээ

Сайншанд хотод өрнөж буй үйл явдлуудыг нэг дороос...

Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургууль

2008-09-22 20:05
   Сайншанд сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль             

Дорноговь аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль нь анх 1924 онд тэр үеийн Богд хан уулын аймгийн Их дулаан уулын хошууны тамгын дэргэд 1 багш, 6 сурагчтайгаар үндсэн сууриа тавьсан. Энэ сургууль анхны жилүүдэд орон сууц хичээлийн хэрэглэл болон мэргэжилтэй багш дутагдалтай, сурагчид нь гэрт хичээллэж, хуучин монгол бичиг, дөрвөн аргын тоог голчлон үзэж ирсэн Монгол улсын анхны сургуулиудын нэг юм.            Улмаар сургалтын материаллаг баазаа бэхжүүлэн 1931 онд бага сургууль, 1942 онд 7 жилийн сургууль, 1948 онд 10 жилийн сургууль болон өргөжиж өнөөдрийг хүртэл бага, бүрэн ба бүрэн дунд боловсролыг  эзэмшүүлэн говь нутгийн ард түмний үр хүүхдийг эрдмийн аянд хөтөлж, тэдэнд өв тэгш  хүмүүжил, мэдлэг олгоход анхаарч, багш бүр үүрэг хариуцлагаа өндөржүүлэн амжилт дүүрэн ажиллаж ирсэн.    2000 оноос аймгийн математикийн гүнзгийрүүлсэн  сургалттай тэргүүлэх сургууль болох зорилт дэвшүүлэн  боловсролын  чанар үр ашиг, хүртээмжийг дээшлүүлж, 2006 онд сургалтын таатай орчин бүрдүүлэх үүднээс  интернэт сүлжээнд холбогдож, багш сурагчид интернэтээс  өөрийн хүссэн  мэдээллээ авч, хичээл сургалтандаа ашиглаж байгаа нь говийн сургуулийн хувьд дэвшилт болж байна.

Тус сургууль нь 1989 онд Оросын ард түмний тусламжаар баригдсан 1176 суудалтай хичээлийн байранд 56 бүлэг, 43 анги танхимд 1956  сурагч хичээллэж, ажиллаж байгаа 76 багш, үүнээс: Алтан гадас одонтой  багш 2, Хөдөлмөрийн хүндэт медальтай багш 1, Улсын тэргүүний багш 1, Боловсролын тэргүүний ажилтан багш 18, Зөвлөх багш 3, Магистр багш 6, Тэргүүлэх зэрэгтэй багш  35, заах аргач зэрэгтэй багш 19, спортын мастер 2, үйлчилгээний 30 ажилтаны бүрэлдэхүүнтэйгээр  сургалт хүмүүжлийн ажлыг шаардлагын хэмжээнд явуулж ирлээ. Сурагчдын сурах нөхцөлд таатай орчин бүрдүүлэхээр  Монгол бичгийн кабинет 1, Уран зохиолын кабинет 1, Математикийн кабинет 1, геометрийн кабинет 1, химийн кабинет 1, биологийн кабинет 1, газарзүйн кабинет 1, биеийн тамирын кабинет 1, гадаад хэлний кабинет 4, технологийн кабинет 5, нийгмийн кабинет 1, мэдээлэл зүйн кабинет 2, дуу хөгжмийн  1 кабинетуудаас гадна ахлах ангид мэргэжлийн чиг баримжаа олгох 6 кабинет / Авто механик. Мод боловсруулах, Механик. Дурслэх урлаг. Оёдол эсгүүр. Үсчин гоо засал / тус тус тохижуулан  хичээллэж байгаа нь хичээл бүрийг анги кабинетын системээр хичээллэх нөхцөл бүрдэж, сургалтыг суралцагчдын хүсэл сонирхолд нийцүүлэх, чанартай сургалтыг дэмжих, стандартыг хэрэгжүүлэх, сургалтын орчин үеийн эрэлт хэрэгцээг мэдрэн багшийн арга барил, шинэчлэл өөрчлөлтөнд анхааран  сурагчдын сурах идэвхийг өрнүүлэхээс гадна  багш нарын сургалтын арга  зүйд ахиц гарч  байна.  БСШУЯ  -наас номын сангийн хөгжил, номын фондын  баяжилтын талаар баримталж буй бодлого шийдвэр, үйл ажиллагааны зорилтыг  хэрэгжүүлж, сургуулийн захиргаанаас  номын сангийн үйл ажилагааг тогтмолжуулж,  тухайн хичээлийн жилээр авч үзвэл  багш нартаа  1477 ширхэг мэргэжлийн стандарт, зөвлөмж, гарын авлагаар, бага дунд, ахлах ангийн  1956  сурагчдад 17858 сурах бичиг, эх зохиол, үлгэрийн номоор үйлчилсэн ба сургуулийн номын сандаа  22000 ном ,сурах бичгийн бүртгэлтэй болжээ.Багшийн хөгжлийн төвийг нээн ажиллуулж, 8 компьютертэй  иж бүрэн кабинет байгуулан интернэтээр 24 цагаар  багш суралцагчдад үйлчилж байна.Гүнзгийрүүлсэн сургалтаар бага ангид дунд ангид 5 бүлэг хичээллэж байгаа ба  I -V ангийн 20 бүлэгт 616 сурагч, VI -IX ангийн  20 бүлэгт 678 сурагч, X-XI ангийн 14 бүлэгт 507  сурагч суралцаж байна. Үүнээс гадна сурагчдын урлаг, спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлэхэд  урлагийн болон спорт заалыг тохижуулан ашиглаж ирсэн.Бүрэн дунд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа тойргийн сумдын  ахлах ангийн сурагчдыг өөрийн  дотуур байраар ханган     сурч  боловсрох, амьдрах таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж ирсэн ба   тус сургуулийн дотуур байр нь аймгийн “Тэргүүний дотуур байр” –аар шалгарсан нь үүний  нэг илрэл юм.  Энд   Алтанширээ, Дэлгэрэх, Мандах, Сайхандулаан, Өргөн, Эрдэнэ зэрэг тойргийн сумдаас ирсэн 110 сурагчдад  бүрэн тохижилттой  дотуур байр, гал тогоогоор үйлчилж байна.Мөн сургуулийн туслах аж ахуйг эрхэлж 150 гаруй бог малтай болсон ба   багш ажилчдынхаа нийгмийн асуудалд  анхаарч ажиллан  амаржсан  болон чөлөөнд гарч буй багш ажилчиддаа олгож  ирсэн  юм.2006-2007 оны хичээлийн жилд ахмад багш Т.Халтар, О.Чинлүү нарын  хөдөлмөр алдрыг тэмдэглэлээ. Багш Т.Халтар, О.Чинлүү нар нь  ажлын үзүүлэлтээ тайлагнах, үе үеийн        төгсөгчдийн ажил хөдөлмөрийг сурталчилах, хамт ажиллаж байгаа хамт олноороо бахархах, анги даасан сурагчдын  амжилтаар бахархан бусдын хүртээл болгох, тэргүүний анги хамт олон сурагчддаа олонд таниулах, заадаг хичээлээрээ тэргүүний олон сурагч  төрүүлсэн ба тэдгээрийн бүтээлийг сурталчлах, хөдөлмөрийн алдраар  бүтээлийн үзэсгэлэн  гаргаж, хийж бүтээсэн, гаргасан амжилтаа сурталчилсан нь  хөдөлмөрийнх нь  үр шим, үе үеийн төгсөгчид нь ажилдаа амжилт гарган сайн сайхан яваа нь тэдний  бахархал болж байна.Аливаа ажилд тогтвор суурьшилтай ажиллаж, түүний үр шимийг хүртэн багш хүн нийгэмд ямар нөлөөтэй байдгийг олж харах, шавийн эрдэм багшаасаа гэдэгчлэн амжилт арвин яваа шавиараа бахархах, олон  жилийн хөдөлмөрийн үр дүнгийн тайлан, нөгөө талаар бусад хүмүүст үлгэр дууриал санаа авах арга хэмжээ болон багшийн хөдөлмөрийн нэр хүндийг өргөх энэ арга хэмжээнд мэргэжил нэгт хүмүүс, багш, ажилчид, шавь нарын 1000 гаруй хүн оролцсон юм.Сүүлийн 2 жилийн хугацаанд Боловсролын Тэргүүний Ажилтан 4, БСШУЯ-ны Жуух бичгээр  11 хүн шагнагдсан, 2007 онд багш Б.Бадарч “Улсын тэргүүний багш”аар шалгаран шагнагдсан нь тус сургуулийн багш нарын бүтээлч үйл ажиллагаа дээшилж байгаа болон математик сургалт хэрхэн сайн үр дүнд хүрч байгааг харуулж байна.Боловсролын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн зүгээс цаашид мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт явуулахаар төлөвлөж байна.

Сайншанд сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль       

Дорноговь аймгийн 10 жилийн 2-р сургууль нь 1971-1972 оны хичээлийн жилд бага сургууль нэртэйгээр тулгын чулуугаа тавьж 1972-1973 онд 8 жил, 1988 оноос 10 жилийн сургууль болон өргөжиж өнөөг хүртэл ард түмний үр хүүхдэд бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх, өсвөр үеийг өв тэгш хүмүүжүүлэх зорилгоо амжилттай биелүүлсээр ирлээ.Энэ түүхэн хугацаанд манай сургуулиас Хэл шинжлэлийн ухааны доктор 1, Ардын Боловсролын Тэргүүний ажилтан 30 гаруй төрөн гарсан байна.Манай сургуулийн хөгжилд ахмад багш, ажилчдын хувь нэмэр их байсан бөгөөд манай сургуулийг Ж.Самданшарав, Х.Буураа, Т.Батсүрэн, Ж.Хоролсүрэн, Р.Энхтуяа, Чулуунсүхбаатар, Ц.Бадамсайхан, Ц.Батдорж /10 жилийн сургуулийн анхны захирал/ Л.Батжаргал, Б.Бямбаа, Г.Төмөрхуяг, Ч.Алтантуяа зэрэг захирлууд чадварлаг удирдаж явсныг энд онцлон дурдъя. Сургуулийн захирлаар Тэргүүлэх, Магистр багш А.Жаргалмаа ажиллаж байлаа.2005-2006 оны хичээлийн жилд 1513 сурагч, 59 багш, 17 ажилтантай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Бага ангийн 20, ахлах, дунд ангийн 25 бүлэг хичээллэж байна.
                             Манай сургуульд
    Алтан гадас одонт багш-2
    Улсын “Шилдэг багш”-2
    Аймгийн “Тэргүүний ажилтан”-2
    Магистр - 6
    АБТА- 8
    Зөвлөх багш - 2
    Тэргүүлэх багш - 19
    Заах аргач багш 25 ажиллаж байна.
    Мэргэжлийн зэрэгтэй багшийн эзлэх хувь 84%
Манай сургуулийн багш нарын дотор, улс, аймгийн олимпиад, уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцож өөрийн болон шавь нарынхаа амжилтаар улсад нэрээ дуурсгасан олон багш байдаг.
 Монгол хэл бичгийн багш нарын улсын олимпиадын хошой аварга, 5 удаагийн дэд байрын шагналт, аймгийн багш нарын ур чадварын уралдааны хошой алтан медальт, “Алтан гадас” одонт, АБТА,  улсын “ШИЛДЭГ БАГШ”, Зөвлөх,  Магистр  багш Ч. Отгонбаяр
-Газар зүйн багш нарын улсын олимпиадын 3 удаагийн аварга, АБТА, улсын “ШИЛДЭГ БАГШ”, Зөвлөх багш  Ж.Энхтуяа
-Түүхийн улсын эчнээ олимпиадын тэргүүн, дэд байрын шагналт, Алтан гадас одонт, АБТА, Тэргүүлэх багш Ө.Энэбиш
-Олон улсын гар зургийн уралдааны 3 удаагийн аварга, улсын гар зургийн уралдааны 12 удаагийн дэд байрын шагналт, 2004 оны аймгийн “Бүтээлч багш”, 2004 оны сургуулийн “Хөдөлмөрийн аварга” дүрслэх урлагийн багш С.Цэрэндорж
-Физикийн багш нарын улсын олимпиадын тусгай байрын шагналт, аймгийн физикийн олимпиадын 6 удаагийн аварга, аймгийн “Шилдэг багш”, “Хөдөлмөрийн алдар” алтан медальт Тэргүүлэх, Магистр багш Б.Эрдэнэцэцэг
-Нийгмийн ухааны багш нарын улсын олимпиадын тусгай байрын шагналт, аймгийн олимпиадын 3 удаагийн аварга, “Хөдөлмөрийн алдар” алтан медальт Заах аргач багш Н.Ганбаатар
-Аймгийн химийн олимпиадын 8 удаагийн аварга, аймгийн “Шилдэг багш”–аар 2 удаа, улсын химийн олимпиадад сүүлийн 2 жил дараалан 7-р байр, аймгийн “Химийн цагаан толгой”-н баярын хошой аварга, Химийн Тэргүүлэх, Магистр багш Ч.Амаржаргал
-Аймгийн Математикийн олимпиадын 2 удаагийн дэд байрын шагналт АБТА, Тэргүүлэх багш Н.Минжинцагаан
-Техник технологийн аймгийн олимпиадын 3 удаагийн аварга, АБТА, Тэргүүлэх багш Г.Нармандах
-Биологийн багш нарын аймгийн олимпиадын 3 удаагийн аварга, БСШУЯ-ны “Жуух бичиг”-тэн, Тэргүүлэх багш Г.Отгонжаргал
-Аймгийн Англи хэлний багш нарын олимпиадын аварга, 6 удаагийн дэд байрын шагналт, БСШУЯ-ны “Жуух бичиг”-тэн, Тэргүүлэх багш Г.Буянчимэг
-Аймгийн Орос хэлний багш нарын олимпиадын аварга, аймгийн багш нарын ур чадварын уралдааны хошой аварга, аймгийн “Тэргүүний ажилтан”, АБТА, Тэргүүлэх багш Ж.Шура
-“Өвлөн бүжицгээе” улсын уралдааны тэргүүн байрын шагналт, БСШУЯ-ны “Жуух бичиг”-тэн, Тэргүүлэх багш Д.Саранцэцэг
-Аймгийн багш нарын ур чадварын уралдааны хүрэл медальт, “Тэргүүний сэхээтэн залуу” алтан медальт, 2004 оны аймгийн “Тэргүүний ажилтан” Тэргүүлэх багш Б.Аззаяа
-БСШУЯ-ны “Жуух бичиг”-тэн, аймгийн багш нарын ур чадварын уралдааны 2-р байрын шагналт, аймгийн “Мэргэжлийн аварга” Заах аргач багш Д.Энхцэцэг
-Аймгийн багш нарын ур чадварын уралдааны хүрэл медальт, 2005 оны аймгийн “Шилдэг багш”, монгол бичгийн олимпиадын 2-р байрын шагналт, Заах аргач багш Г.Оюунчимэг
-Аймгийн Мэдээлэл зүйн багш нарын олимпиадын 2 удаагийн аварга, залуу багш Б.Оргилбаяр
-Аймгийн Физикийн багш нарын олимпиадын 3-р байрын шагналт, залуу багш Т.Одгэрэл
-Аймгийн Монгол бичгийн багш нарын олимпиадын аварга, Заах аргач багш Д.Алтантуяа
-Аймгийн Техник технологийн багш нарын олимпиадын аварга, Тэргүүлэх багш А.Сэржмаа
-Аймгийн Монгол бичгийн багш нарын олимпиадын 3-р байрын шагналт, 2005 оны сургуулийн “Хөдөлмөрийн аварга”, Заах аргач багш Я.Ариунсайхан
-2005 оны аймгийн “Тэргүүний ажилтан”, Заах аргач багш Д.Цэндсүрэн
-Аймгийн Математикийн багш нарын дэд байрын шагналт, БСШУЯ-ны “Жуух бичиг”-тэн, Тэргүүлэх багш Ж.Алтанцэцэг
-2004 оны Монгол Улсын биеийн тамир спортын Тэргүүний ажилтан, аймгийн “Шилдэг дасгалжуулагч”, МҮОХорооны алтан медальт, БСШУЯ-ны “Жуух бичиг”-тэн, Тэргүүлэх багш Б.Батбаатар
-2006 оны аймгийн “Шилдэг дасгалжуулагч”, 2005 оны аймгийн “Шилдэг шүүгч”, АБТА Тэргүүлэх багш Д.Ганчимэг
-Бүсийн багш нарын бүтээлийн уралдааны алтан медальт, “Хөдөлмөрийн алдар” алтан медальт, Заах аргач багш Н.Уранцэцэг  нарыг дурдахад таатай байна.
Тус сургуулийн багш нар нь бүтээлч үйл ажиллагаагаараа аймгийн хэмжээнд 2 удаа тэргүүлж, аймаг, улсын олимпиад, уралдаан, тэмцээнд оролцсон сурагчдын 80-90% нь тогтмол 1-5 дугаар байр эзэлдэг бөгөөд улс, аймгийн олимпиадад оролцсон амжилтаараа сүүлийн 5 жил дараалан 2-р байрт шалгарлаа.Манай сургуулийн хамт олноос монгол хэл бичгийн улсын олимпиадын аварга анги 3 удаа, 2-р байрын шагналт хамт олон 2 удаа төрөн гарч хувь сурагчид улсын олимпиадаас 1 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ.Хамтлаг бүжгээр улсын уралдаанаас 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл, аймгийн хүүхдийн урлагийн “Яргуй” наадмаас 29 алт, 29 мөнгө, 14 хүрэл медаль Спортын уралдаан тэмцээнээс нийт  43 алт, 40 мөнгө, 60 хүрэл медаль хүртсэн нь манай хамт олны бахархал, амжилт юм.Манай  сургуулийн сурагчдын дундаас сурлага, урлаг, спортоор үеийн нөхдөө хошуучлан үлгэрлэж явдаг сурагч олон байдаг.Аймгийн Монгол бичгийн олимпиадын аварга, бүсийн олимпиадын хүрэл медальт, аймгийн сурагчдын зөвлөлийн дарга, 2005 оны аймгийн “Шилдэг сурагч” 9Б ангийн сурагч А.Баясгалан
- “Би эстрадын дуучин” улсын уралдааны хүрэл, аймгийн Хүүхдийн урлагийн “Яргуй” наадмын 3 удаагийн алт, “Авьяас” алтан медальт 10Б ангийн сурагч Х.Бат-Ирээдүй
-Монголын Хүүхдийн урлагийн их наадмын хүрэл, аймгийн Хүүхдийн урлагийн “Яргуй” наадмын хошой алт, Хүүхдийн төлөө Үндэсний төвийн мөнгөн медальт 7А ангийн сурагч Э.Түвшинтөгс
-Ц.Сэвжидийн нэрэмжит улсын 7 дугаар наадмын хүрэл, “Би бүжигчин болохыг хүснэ” улсын уралдааны мөнгөн медаль, аймгийн Хүүхдийн урлагийн “Яргуй” наадмын хошой алтан медальт 5Б ангийн сурагч Э.Алтангэрэл
-Улсын 100 буудалт даамны алт, мөнгө, хүрэл медальт, сургуулийн “Шилдэг сурагч” 3Б ангийн сурагч А.Ичинхорлоо
-Говийн бүсийн ардын дууны уралдааны мөнгөн медальт, аймгийн Хүүхдийн урлагийн “Яргуй” наадмын хошой мөнгөн медальт 3Б ангийн сурагч Ч.Энхгэрэл
-Ж.Бааст агсны нэрэмжит говийн бүсийн математикийн олимпиадын мөнгөн медальт, 2005 оны сургуулийн “Шилдэг сурагч” 4Д ангийн сурагч Х.Өлзийбаяр
-Улсын гар зургийн уралдааны 4 удаагийн аварга 10А ангийн сурагч Г.Билгүүн
-2004 оны улсын Түүхийн эчнээ олимпиадын 2-р байрын шагналт, аймгийн Түүхийн олимпиадын аварга, 10А ангийн сурагч Уянга
-Өсвөрийн шатарчдын аймгийн хошой аварга, говийн бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, аймгийн Хүүхдийн спортын наадмын хүрэл медальт, шатрын спортын 2-р зэрэгтэй, 101 ангийн сурагч Э.Жаргалан
-Улсын Даамын аварга шалгаруулах тэмцээний хошой аварга, Говийн бүсийн математикийн олимпиадын мөнгөн медальт 5Б ангийн сурагч Т.Энхболд
-Аймгийн Хүүхдийн урлагийн “Яргуй” наадмын хошой мөнгө, “Би эстрадын дуучин” улсын уралдааны тусгай байр, “Дуулах өв” улсын уралдааны тусгай байрын  шагналт 4А ангийн сурагч Г.Оюун-эрдэнэ
-Аймгийн  чөлөөт бөхийн тэмцээний хошой аварга, 2004 оны улсын “Шилдэг тамирчин сурагч”, 102 ангийн сурагч Т.Бөх-эрдэнэ
Сагсан  бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медаль, аймгийн сагсан  бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аварга, Өсвөрийн сагсан бөмбөгийн аймгийн шигшээ багийн тамирчин 10А ангийн сурагч Б.Одбаяр нарын зэрэг олон арван авьяаслаг сурагчид амжилттай суралцаж байна.Тус хамт олон энэ хичээлийн жилд сурлагын чанар үр дүнг дээшлүүлж, математик, хими, физикийн сургалтын чанарыг сайжруулах зорилт тавин ажиллаж байна.
    


Ангилал : http://sainshand.miniih.com/index.php/home/category/15 | Нийтэлсэн : Цогт | Уншсан (1490) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Munkh Erdene :
    2013-01-17 20:48

    goy medeelel hiisen bna

  2. secret :
    2010-11-06 01:09

    Adminaa Manai surguuliin zurgiig zaaval taviarai za ok

  3. secret :
    2010-11-06 01:04

    hi all manai 3r surguuli ygd bdggui bilee tanar ymar muuhai ym be? adilhan l 1 sumand amidardag bj manai surguuliin zurgiig tavihgui bh ch gj de araichdee manai surguuli muuchgu ulsiin terguunii surguuli shuu!!! 3r surguuli goy shuu ULsiin Terguunii surguuli Ystoi goy sn surguuli shuu kk

  4. bayar jargal :
    2010-08-27 17:26

    manai 2 surguuli ch tsaanaal ondoo xaragdaj bn shoo 2007 onii togsoltiinxondoo amjilt xusii bas bagsh nartaa buyu mijee bagshdaa zondoo amjilt xusii 11g manaixaan uragshaa

Сэтгэгдэлийн тоо : 4

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл